Даланзадгадад 56 дэлгүүрийг түр хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-05-12 21:40:31

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын зарим дэлгүүрийг түр хаалаа. 

Тус аймгийн Онцгой комиссын мэдээлж байгаагаар, тандалтын шинжилгээгээр дэлгүүрүүдэд бараа хүргэсэн түгээлтийн ажилтнаас коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн тул ийм арга хэмжээ авч байна гэлээ.

Дээрх дэлгүүрүүдийг түр хааж халдваргүйжүүлэлт хийж байна. Аймгийн Онцгой комиссоос иргэдэд эрсдэлээс хамгаалах дараах зүйлсийг анхааруулж байна. Үүнд агаарын солилцоог чөлөөтэй байлгах, хаалттай орон зайнаас зайлсхийх, хүний бөөгнөрлөөс хол байх, хүн хоорондын зай барьж сурах нь эрсдэлээс өөрийгөө хамгаална гэдгийг анхааруулж байна.

Холбоотой мэдээ