Арвайхээр сум иргэдийнхээ 48 хувийг дархлаажуулаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ 
                                                                    Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын хэмжээнд 18-аас
дээш насны 21600 иргэнээ дархлаажуулах зорилттой ажиллаж байгаагаас өнөөдрийн
байдлаар 48.8 хувийг хамруулаад байна. 
Тухайлбал, 5 дугаар сарын 3-нд 3116, 5 дугаар сарын 4-нд 2992, 5 дугаар сарын 5-нд 4220 буюу нийт 10328 иргэнийг вакцины бүрэн тунд хамруулжээ. Маргааш үлдсэн иргэдээ хамруулж эхлэх
бөгөөд багийнхаа харьяаллын дагуу 10 цэгт очин вакцин хийлгэх боломжтой аж.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    