Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн саналыг дэмжих боломжгүй гэж үзлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-20 12:42:08

Өнөөдөр хуралдсан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 11-р хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдлөө ирүүлсэн зарим аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хэлэлцээд саналыг дэмжих боломжгүй хэмээн үзлээ.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын газар нутаг болох “Улаан-Уул” хэмээх газрын  317.21 га-гаас боржин ашиглахаар “Некст линк” ХХК, мөн сумын “Хараагийн хөндий”-гөөс “Карьер төмөр” ХХК 398.84 га-гаас элс, хайрга,  “Булган инвест” ХХК тус сумын” Тариат” гэх газраас 399.71 га-д элс хайрга, “Зэс Хүдэр” ХХК “Цагаан-Уул” хэмээх газрын  309.24 га-гаас боржин ашиглах хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ аймгийн ИТХ-д санал оруулахаар аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Ингээд эдгээр компаниудын хүсэлтийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн үзээд саналыг дэмжихгүй хэмээн үзжээ. Учир нь эдгээр компаниудын ашиглах талбайн хэмжээ дэндүү их, газар нутагт сөрөг нөлөө үзүүлж болохуйц хэмжээ байна хэмээн үзээд ийнхүү саналыг дэмжээгүй буцаасан байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ