Зуу гаруй золбин нохойг устгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-05 12:28:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, НБОГ хамтран сүргээрээ ууланд бүгэж, зээр, тарвага барьдаг байсан 157 золбин нохойг устгалаа.


Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30-нд “ӨЛТЭ” ХХК нь Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа, ХУД-ийн цагдаагийн хэлтэс, НБОГ-ын байгаль хамгаалагчидтай хамтарч, Богдхан уулын Нүхтийн ам, Хүүшийн ам, Арцатын амнаас 18, “Базалт нэгдэл”, “Ихбулаг атүк” ХХК хамтарч Чингэлтэй, СБД-ийн Майхан толгой, Яргайт, Гоодойн ам, Шаргаморьт, Эрдэнийн амралт, Бэлх, Сэлхийн зуслангаас 40 золбин нохой устгав.


Түүнчлэн энэ сарын нэгэнд Туул гол дагасан бургас, дугуйн замын орчмоос найм, Найрамдал зуслангийн бүсээс тав, “Базалт нэгдэл” ХХК, “Ихбудаг атүк” ХХК-ийн анчид Санзайн Цэргийн амралт, Шарга морьтын эцэс, Бэлхийн эцсээс 38 нохой, “ӨЛТЭ” ХХК Баянхошууны Баруун, Зүүн салааны зуслангийн бүсээс 16, “Ихбулаг атүк” ХХК БЗД-ийн Улиастай, Гачуурт орчмоос 32 нохой устгав.

 

Холбоотой мэдээ