Хамтын хөдөлмөр эхлэхэд сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-05-05 07:37:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 5. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 24. Буд гараг. Чөдөр одтой, есөн улаан мэнгэтэй, харагчин үхэр өдөр. Зуны уур буух улирал 14:57 цагт эхэлнэ.


Барилдлага Идэр


Шүтэн барилдлага Авахуй


Суудал Уул  

 

Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр, хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. 

 

Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ