Сэлэнгэ малын гоц халдварт өвчингүй аймаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-17 13:02:24

Сэлэнгэ аймгийн хэмжээнд малын гоц халдварт өвчин албан ёсоор бүртгэгдээгүй байгаа нь мал эмнэлэг, мал үржлийн албаны үйл ажиллагаа, хийгээд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хийж байгаагийн илрэл аж.

Тус аймагт малын гарал үүслийн гэрчилээг олгохдоо ХХАА-н сайдын 2005 оны 35 дугаар тушаалд заасан “Мал эмнэлэг-ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх журам”-ын дагуу олгож байгаа юм. Гэрчилгээг олгохдоо орон нутгийн мал эмнэлгийн нэгжийн малын эмч нар олгодог бөгөөд багийн засаг дарга, хэсгийн төлөөлөгч нараар баталгаажуулдагаараа давуу талтай юм.

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд 43 мал эмнэлэг, үржлийн 43 нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 13 суманд мал эмнэлэг, мал үржлийн улсын байцаагч ажиллаж байна. Тэд малын тарилга, туулга, вакциныг цаг тухай бүрд нь хийхээс гадна малчидтайгаа байнгын холбоотой ажиллаж байгаа гэнэ. Аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг гол зорилгоо болгон ажилласнаар хүнсээр дамжиж өвдөх эрсдлээс бүрэн хамгаалагддаг байна.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ