Хадгаламж эзэмшигчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-04-20 14:11:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын иргэд нийт 3,5 сая дансны 15.284.3 тэрбум төгрөгийн хадгаламжийн үлдэгдэлтэй байгаагийн 53,2 хувийг нь эмэгтэйчүүд эзэмшиж байна.


Тодруулбал, иргэдийн нийт хадгаламжийн 22 хувь буюу 3 357.0 тэрбум төгрөг орон нутагт байршсаны 51,1 хувийг, нийслэлийн иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 11.927.4 тэрбум төгрөг байгаагийн 53,8 хувийг эмэгтэйчүүд эзэмшдэг аж.


Орон нутгийн иргэдийн хадгаламжийн 74,9 хувийг, нийслэлийн иргэдийн хадгаламжийн 77,8 хувийг хугацаатай байршуулсныг Монголбанк мэдээлжээ.

Холбоотой мэдээ