Рэнчинлхүмбэ суманд тэг зогсолт хийж хяналтыг чангатгана

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-04-19 14:21:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд коронавируст халдварын 3 тохиолдол батлагдсан. Сумын Онцгой комиссын 15-р хуралдаан болж, сумаас гарах, орох хөдөлгөөнийг хориглон тэг зогсолт хийж, хяналтыг сайжруулах шийдвэр гаргасан байна.

Мөн сумын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг үргэлжлүүлж, нэгдүгээр голомтын хяналтыг 24 цагаар гаргаж хамгаалалтыг чангатган,  иргэдэд хүнсийг түгээлтээр үйлчилж эхэлсэн байна. Шатахуун түгээх станцууд зөвхөн сумын Онцгой комиссын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлд олгохоор болжээ. Мөн сумын төвд мал ачиж ирсэн малчид, отор нүүдлээр явах иргэдийг Онцгой комиссын зөвшөөрөлтэй нэг удаа  гаргах хөдөлгөөн хийх ажээ.

 

Холбоотой мэдээ