Төрийн архивын шалгалтаар 97.1 хувийн дүнтэй шалгагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-16 16:45:28

“Архивын тухай хууль”, түүнд холбогдох эрх зүйн актуудын хэрэгжилтийн явц байдлыг шалгах, илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, мөн цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлж өгдөг энэхүү хяналт шалгалтаар Сэлэнгэ аймгийн архивын тасаг 97.1 хувийн үнэлгээтэй шалгагджээ.

Монгол Улсын Хууль зүйн сайдын 2016 оны баталсан хуваарийн дагуу энэ сарын 13-наас 16-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Архивын тасагт Төрийн архивын улсын үзлэг боллоо. Монгол Улсын Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Э.Хүрэлбаатар, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Улсын хяналтын байцаагч Л.Дэлгэрцэцэг, Түүхийн баримтын архивын төвийн эрхлэгч М.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан юм.

Архивын Ерөнхий газраас энэхүү үзлэг шалгалтыг төрийн архивт дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг юм байна. Энэ удаагийн шалгалт нь архивын удирдлага, зохион байгуулалт, архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт, архивын баримтын тоо бүртгэл, тооллого, хадгалалт хамгаалалт, эрдэм шинжилгээ-мэдээлэл лавлагааны сан бүрдүүлэлт, цахим сан, архивын баримтын ашиглалт зэрэг чиглэлүүдээр явагджээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ