Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 13 байршилд зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-16 13:36:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 13 байршилд тавдугаар сарын 5-ны 9.00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулна.


Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулах 13 байршил нь:



 

Дуудлага худалдаанд иргэн, хуулийн этгээд оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой. Үүний тулд Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэн, дуудлага худалдаанд хүсэлт илгээнэ.

Хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч үнийн саналаа өгөх боломжтой аж.


Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг, дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцэх дэнчингийн мөнгийг тушаана.


Дуудлага худалдааны үнийн саналыг тавдугаар сарын 5-ны 9.00 цагаас эхлэн тухайн өдрийн 15.00 цаг хүртэл авах бөгөөд оролцогч нь бүртгүүлэх хүсэлтээ энэ сарын 28-ны 9.00 цагаас тавдугаар сарын 4-ний 15.00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулах юм. 

Холбоотой мэдээ