Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 2013 ухуулагч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-16 13:07:32

2016 оны УИХ, Аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн сонгуулийн штабууд Сэлэнгэ аймагт албан ёсоор байгуулагдлаа.

Сэлэнгэ аймгийн төвийн төвлөрсөн орон сууц, дэлгүүр, үйлчилгээний төв, аль болох олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газруудад байрласан сонгуулын штабууд тугаа мандуулан зурагт самбараа байршуулж эхэллээ. Тус аймгийн тухайд улс төрийн нэг нам сонгуулийн нэг штабтай, бүрэлдхүүнд нь  тухайн намын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтан, ажилтан зэргээс бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар намуудын сонгуулийн штабын ажилтнуудын 496 ширхэг үнэмлэхийг аймгийн Сонгуулийн хорооноос гардууллаа. Сонгуулийн тухай хуулинд зааснаар  500 сонгогч тутамд нэг шадар туслагч, 200  сонгогч тутамд нэг ухуулагч, нэг санал авах хэсэгт 2 хүртэл ухуулагч ажиллахаар заасны дагуу Сэлэнгэ аймгийн хэмжээнд менежер 98, шадар туслах 478, ухуулагч 2016 ажиллахаар тоо гарчээ.

Мөн энэ үеэр МАН-аас 683, АН-аас 1368, МАХН-аас 140, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас 15, ИЗНН-аас 18, “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвсэл 8, бие даагч 97 нийт 2329 тээврийн хэрэгсэл ажиллахаар бүртгүүлээд байна.  

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ