Өвөрхангай аймгийн нийт нутаг 25-34 мм чийгшилтэй байна

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-16 09:22:31

Өвөрхангай аймгийн говийн бүсээр чийг тасарсны улмаас гантай байж, мал малчид хойд сумдууд руу отор нүүдэл хийж байсан юм.

Харин сүүлийн гурван өдөр тасралтгүй орсон борооны ачаар аймгийн нийт нутаг хангалттай чийгтэй болж, газар нутаг өнгө засах төлөвтэй байна. Тодруулбал нутгийн хойд хэсгээр 25-34 мм хур тунадас унасан бол говийн сумдаар  27-29 мм хур тунадас оржээ.  Бороо энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд ихэнх нутгаар сэрүүсч, зарим үед салхи 12-14 м/с хүртэл ширүүсэх юм.

Гэсэн ч “зун үзэхгүй нь” хэмээн халаглаж байгаа олны сэтгэлийг амрааж, 6 сарын 20-иос хойш 30 градусыг давж халахаар байна гэдгийг Ус,  цаг  уур, орчны шинжилгээний албанаас хэллээ.

  Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ