Өнгөрсөн онд дөч орчим мянган тонн мах экспортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-08 12:39:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газрын гадаад худалдааны бараа эргэлтийн мэдээгээр, манай улс өнгөрсөн онд 40 орчим мянган тонн мах экспортолжээ.


Энэ нь ястай, түүхий маханд шилжүүлбэл 64 мянган тонныг экспортолсон үзүүлэлт гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Харин он энэ оны эхний 3 сарын байдлаар нийт 11 мянган тонн боловсруулсан мах буюу 20 мянган тонн ястай, түүхий мах экспортолсон байна.


Манай улс ОХУ, Вьетнам, БНХАУ-руу мах эспортолдог бөгөөд урд хөрш рүү гол төлөв дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлдэг аж.

 

Холбоотой мэдээ