Л.Оюун-Эрдэнэ: Вакцин авах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-03-30 20:55:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гадаад харилцааны яамны ажилтай өнөөдөр танилцлаа.


Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олон улсын харилцааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гадаад харилцааны салбарт анхаарах асуудлуудын талаар товч танилцуулав.


Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай цахимаар холбогдож, Засгийн газраас баримталж буй бодлогыг танилцуулж, гадаад харилцааны салбарт хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар саналаа илэрхийллээ.


Тухайлбал, КОВИД-19-ийн эсрэг вакцин авах ажлыг шуурхайлах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэх, гадаадын түншүүдийнхээ итгэлийг сэргээх, гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдмэл байдлаар хангах, хилийн чанадад байгаа монгол иргэдээ татан авах, тэдний эрх ашгийг нь хамгаалахад Гадаад харилцааны яам болон Дипломат төлөөлөгчийн газруудыг идэвх, санаачилгатай ажиллахыг уриалав.

Холбоотой мэдээ