Тусгаарлан ажиглах байранд 37 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-31 10:38:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн шуурхай штабаас өдөр бүр тогтсон цагт мэдээлэл хийхээр болж, эхний мэдээллийг Эрүүл мэндийн газраас өглөө. Тус газрын өгч буй мэдээгээр халдварын батлагдсан тохиолдлын харьцагчдыг тодорхойлох ажил үргэлжлүүлэн хийж байна. Ойрын 122, дам 620 харьцагчийг тогтоож, 37 иргэнийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлжээ.

Мөн 95 иргэнээс PCR шинжилгээ авч лабораториуд руу илгээсэн бол нийт 436 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулсан байна. 3 дугаар сарын 30-ны 12.00 цагийн байдлаар эрүүл мэндийн салбарын төлөвлөгөөт ажил 30 хувийн биелэлттэй үргэлжилж байна. Цаашид харьцагчдыг шинжилгээнд хамруулах ажлыг үе шаттай хийнэ.

Мөн хатуу хөл хорионы хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлэг болон өрхийн ЭМТ-үүдэд амбулаторийн үзлэг хийхгүй тул иргэдийг дуудлага өгч, гэр гэртээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахыг зөвлөлөө.

 

 

Холбоотой мэдээ