Мөнххаан сум "улаан", Баруун-Урт, Уулбаян сум "улбар шар" түвшинд шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-28 23:50:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, Мөнххаан сумыг улаан, Баруун-Урт, Уулбаян сумыг улбар шар түвшинд шилжүүллээ.

Шалтгаан нь Мөнххаан сумаас Улаанбаатар хотод очсон иргэнээс коронавирус илэрсэн. Түүнтэй ойр харьцсан иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ. 

Иймд дээрх сумдын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, орж, гарах замын хөдөлгөөн, караоке, соёл урлаг, спортын арга хэмжээ, хурал цуглаан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаалаа. 

 


Холбоотой мэдээ