Өвөрхангайд 800 гаруй цусны донор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-14 10:15:28

Өнөөдөр Дэлхийн цусны доноруудын өдөр. Энэ өдрийг аймгийн БОЭТ-ийн цусны банк, Улаан загалмайн хорооноос “Цус амьдралын амин холбоо” сэдвийн дор “Цусаа бэлэглэе, амьдралын тэтгэе” уриатайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Тухайлбал бусдын амь насыг аврахын төлөө цусаа хандивлаж буй иргэдийг алдашуулах, донор болоход олон нийтийг уриалах, байнгын донор ба өвчтөний  хооронд үүсэх амин холбоог бататгах чиглэлээр өдөрлөг зохион байгуулж байгаа юм.

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Эрүүл мэндийн хөгжил-5" төслийн 473 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-ийн Цусны банк тоног төхөөрөмжөөр хангагдсан ба аймгийн хэмжээнд 800 гаруй донортой хамтран ажиллаж байна. Нийт донорын 40 гаруй хувь нь хүндэт донор, 60 хувь нь идэвхтэн донор юм.  

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ