АНУ Куба руу нислэг үйлдэхийг зөвшөөрөв

Дэлхийд | Эдийн Засаг
dorjkhand@montsame.mn
2016-06-11 13:50:04

ВАШИНГТОН. /NHK/. Америкийн иргэний агаарын тээврийн компаниудыг энэ намраас эхлэн Куба руу нислэг хийхийг АНУ-ын эрх бүхий газар зөвшөөрлөө.

АНУ-ын Тээврийн яамны мэдэгдсэнээр, иргэний агаарын тээврийн зургаан компанид, тэдгээрийн дотор  “American Airlines” болон “Southwest Airlines”-т Куба руу нислэг үйлдэх зөвшөөрөл өгчээ.

Хуваарьт нислэгийг эргэн  сэргээхээр өнгөрсөн оны 12 дугаар сард тус хоёр улс тохиролцсонтой холбогдуулан уг шийдвэрийг гаргасан байна.

Америкчуудыг аялал жуулчлалаар Куба руу явахыг АНУ хориглосон хэвээр байгаа юм. Харин хуваарьт нислэг хийснээр хоёр улс хоорондын бизнес болон соёлын аялал жуулчлалын түвшин нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна.

Тус хоёр улс 2015 оноос хойш харилцаагаа сайжруулахыг оролдсоор байна. Хагас зуун жил гаруйн  дараа буюу өнгөрсөн онд тус хоёр улс дипломат харилцаагаа сэргээсэн билээ.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ