Улаанбаатарт 19-21 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-06-11 09:43:32

Ихэнх нутгаар үүлшиж, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи их төлөв зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 градус, говийн аймгуудын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна. 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Холбоотой мэдээ