Зам барихад ашиглаж буй материалыг шаардлагад нийцүүлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 14:39:18

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Зам тээврийн яамны захиалгаар баригдаж буй 9,8 км хатуу хучилттай авто замын хажуу бродюр, чанарын шаардлага хангаагүй, замд ашиглагдаж буй хайрга болон бусад хэрэглэгдэх материал орц нормын дагуу хэрэглэгдээгүй гэсэн дүгнэлт гарчээ. 

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Зам тээврийн яамны захиалгаар баригдаж буй 9,8 км хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэлтэй Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй холбогдох мэргэжилтнүүд танилцаад ингэж дүгнэсэн байна.

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ чанаргүй хийгдсэн замын бродюрыг солих, замын ажилд ашиглаж буй материалыг зохих шаардлагад нийцүүлэхийг үүрэгдсэнээс гадна замын ажлыг энэ ондоо багтаан дуусгах хэрэгтэй байгааг анхаарууллаа. 

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд