МЗЭ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарыг яруу найрагч Б.Зархум удирдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Монголын Зохиолчдын Эвлэлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн
даргаар яруу найрагч, зохиолч Баймергений Зархумыг томиллоо.
МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн
тэргүүлэгчдийн хуралдаанаар салбар зөвлөлийн өмнөх дарга Р.Сураганыг үүрэгт
ажлаас нь чөлөөлж, Б.Зархумыг томилсон байна. МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга
До.Цэнджаваас ирүүлсэн дээрх шийдвэрийг аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Засаг
дарга Д.Бауыржан нар өчигдөр гардуулж, баяр хүргэлээ.
Б.Зархум нь “Үүлс
болж нүүнэ”, “Нэгэн үг ч эрдэнэ” “Тэнгэрийн хаяа”, “Өгөөжтэй нутаг өлзийтэй
газар”, “Бүхий л юм сонирхолтой” зэрэг номоороо танигдсан яруу найрагч, зохиолч
юм.