Бүтээн байгуулалт өрнөсөн Хушаат сум

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-07 15:13:20

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд өнгөрсөн 4 жилийн хугацаанд нэлээд хэдэн бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэний нэг хэсэг нь сумынхаа цахилгаан эрчим хүчний шугамыг шинэчлэх ажлууд байв.

Тухайлбал тус сумын “Даагат” багийн “Энхтал хорооллын цахилгааны шугамын шинэчлэлт, мөн хорооллын 1, 2-р гудамжинд 14 ширхэг төмөр бетон тулгууртай 600 м сипкабель агаарын шугамын шинэчлэлт зэрэг бүтээн байгуулалтын ажлууд бүрэн хийгдэж дууссан байна. Энэ ажлыг сумын ОНХСангийн 18.2 сая төгрөгийн хөрөнгөөр хийжээ. Уг ажлын гүйцэтгэлийг “Дархан-ажнай” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Мөн 2013-2016 онуудад сумын төвийн 2 хороололд 34/04 квт-ын трансформаторыг шинэчлэн, бүх хорооллуудын 0.4 квт-ын цахилгаан дамжуулах шугамыг төмөр бетон хөлтэй сипкабелиар солих, аймгийн ОНХСангийн 30.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ишгэнт”, “Дуулга” хорооллын цахилгаан шугамын шинэчлэлийн ажлууд хийсэн байна.

Түүнчлэн 2015 онд Эрчим хүчний яамны 83.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Орхон” хорооллын цахилгаан шугамын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэн өндрийн 35-ын шугам татсанаар тус хорооллын эрчим хүч доголдохооргүй болжээ. Мөн аймгийн 71.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ишгэнт” хорооллын 5-8-р гудамжны цахилгаан шугамын шинэчлэл, төмөр бетон хөлтэй сипкабель татах ажил хийгдсэнээр сумын өрхүүд сипкабелиар эрчим хүчээ авдаг болсон байна. Сумын Засаг даргын санаачлагаар модон хийц, 3 км АС-70 утас зэргийг орон нутгаас шийдэж, сумаас 7.9 сая, Дархан-Уул аймгийн ДСЦТСүлжээ ХК-ийн 116.0 сая төгрөг, нийт 124.0 сая төгрөгийн хөрөнгөөр “Орхон”, “Ишгэнт” хорооллын трансформатор бүрэн шинэчлэгдсэн байна.

Одоо аймгийн ОНХСангийн 50.0 сая төгрөгийн хөрөнгөөр “Ишгэнт” хорооллын 1-4-р гудамж дуустал цахилгаан шугамын шинэчлэлийн ажил хийгдэхээр эхлүүлээд байгаа аж.

Цаашид тус сумын хувьд 35/10 квт-ын дэд станцтай болох, шинээр байгуулагдаж байгаа “Рашаант” хороолол, үтрэмүүд рүүгээ дэд өртөө татах, 2-р бригадын 27 өрхийг сумын төвөөс буух шугамаар цахилгаан эрчим хүчинд холбох зэрэг ажлуулыг хийхээр төлөвлөөд байгаа аж. Энэ ажил 37.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр хийх юм байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ