Аймгийн аюулгүйн нөөцөөс сумдад өвс тэжээл үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 27-ны А/49 тоот захирамжаар аймгийн Аюулгүйн нөөцөд хадгалагдаж байгаа өвс, тэжээлийг орон нутагт хуваарилах ажлыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас зохион байгуулж байна.
Тодруулбал, 2020-2021 оны өвөлжилт Төв аймгийн ихэнх суманд хүндэрч байгаа бөгөөд зудын эрсдэлийн үнэлгээгээр 14 сум өндөр эрсдэлтэй, 13 сум дунд эрсдэлтэй гэж тодорхойлогдсон. Тиймээс 2017-2018 онд аймгийн Аюулгүйн нөөцөд бэлтгэгдсэн 20 тн тэжээлийг үнэ төлбөргүй, 2020 онд бэлтгэгдсэн 20 тн тэжээлийн 1 тн тэжээлийг балансын үнэ болох 470,000 төгрөгөөр, 2020 онд бэлтгэсэн өвсийг 1 боодлыг нь балансын үнэ 6995 төгрөгөөр 6300 боодлыг тус тус сумдад олгож байгаа аж.