Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-07 15:07:05

Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооноос Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвсэл болон бие дааж нэрээ дэвшүүлж бүртгэгдсэн нэр дэвшигчийн үнэмлэхийг өнөөдөр 11 цаг 40 минутад гардуулан өглөө.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 24 тойргийн 37 мандатад Монгол Ардын нам, Ардчилсан нам тус бүр 37 нэр дэвшигч, МАХН-аас 14 нэр дэвшигч, бие даан 12 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон юм. Ингээд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 100 нэр дэвшигч өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Эдгээр нэр дэвшигчдийн 27 хувь нь эмэгтэйчүүд байна. Нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 26 настай, хамгийн ахмад нь 62 настай юм. Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ