ЕХ түнш орнууддаа үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-27 13:22:26

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбоо гуравдагч оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх жилийн төсвөө 60 хувиар нэмэгдүүлж, үүнд 1.4 тэрбум еврог зарцуулна.


“Цар тахалтай холбоотойгоор дэлхий даяар хүмүүнлэгийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгааг бид харж байна. Европын Холбоо хүмүүнлэгийн тусламжийн хамгийн том хандивлагч бөгөөд төсвөө энэ онд 60 хувиар нэмэгдүүлнэ” хэмээн Европын Комиссын мэдэгдэлд дурдсан байна.


Африкийн орнуудад тусламжийн хэмжээнээс 505 сая еврог зарцуулах бол 385 сая еврог Ойрхи Дорнодын улс орнууд, Турк, Сирийн дүрвэгсдэд зориулна. Украин, Баруун Балкан, Кавказын чанадын улс орнуудад 28 сая еврог зарцуулах аж. 

Холбоотой мэдээ