Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-01-22 06:35:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр. Өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч, маргааш баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ.

 

2021 оны 01 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр  солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын  хотгор, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

 

Холбоотой мэдээ