Сэтгэлийн бэлэг хандивын аян өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-06 15:33:44

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өрнөсөн "Сэтгэлийн бэлэг" хэмээх “Улаан бурхан өвчний эсрэг хамтдаа” уриан дор өрнөсөн аян амжилттай явагдаж дууслаа.

Уг аянд Сэлэнгэ аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд маш идэвхитэй оролцож 2 сая гаруй төгрөгийг цуглуулсан байна. Энэхүү хандивын аянаар цугларсан мөнгөөр амьсгалын аппарат болон бусад холбогдох төхөөрөмжийг авч өглөө.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ