Тулгамдсан асуудалд гарц болох бүтээн байгуулалт өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-06 15:31:54

Олон тулгамдсан асуудалд гарц болох нэгэн бүтээн байгуулалтын ажил Сэлэнгэ аймагт өрнөж байна. Энэ бол аймгийн Засаг даргын санаачлагаар өрнөж байгаа “Сэлэнгэ-25” төсөл юм. 

Уг төсөл нь эдийн засгийн хямралтай байгаа энэ үед аймгийнхаа барилгын салбарыг уналтаас аврах, сумандаа сайхан амьдрах боломжийг нээх, хямд үнэтэй орон сууцыг сумдад барих зэрэг олон тулгамдсан асуудалд гарц болж буйгаараа ач холбогдолтой ажил болж байгаа юм. Мөн хотод хүмүүс дулаан паартай байшинд амьдардаг шиг, яагаад хөдөөд хотынхон шиг амьдарч болохгүй гэж гэсэн санаагаар энэ төсөл хэрэгжиж байгаа юм. Уг төслийн удирдагч Б.Цээпилдорж ”Манай төсөл олон давуу чанартай. Тухайлбал Сэлэнгэ аймагт үйлдвэрлэгдэж байгаа барилгын материалуудын чанарын шаардлага хангаж байгаа, барилгын салбарт шаардагдах олон бүтээгдэхүүнийг орон нутагт үйлдвэрлэж чадаж байгааг харуулсан бас хямд зэрэг гээд олон зүйл энэ төслөөс харагдах болно. Иймээс энэ хямралын жилүүдэд эднийгээ дэмжиж, цаашид дампууруулчихгүйгээр авч явах үүднээс борлуулалт хийх зорилготой ажиллаж байгаа юм” хэмээн ярилаа.

Төслийн хүрээн орчин үеийн загвар стандарттай 5 давхар барилгууд баригдаж байгаа бөгөөд одоогоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Шаамар, Ерөө, Баруунхараа гэсэн сумдад баригдаад байна.

Тэд цаашдаа хоёр жилийн дотор Сэлэнгэ аймгийн 10 суманд ийм 5 давхар орон сууцны барилга барихаар төлөвлөөд байгаа аж. Барилгад орж байгаа материалуудыг Сэлэнгийнхээ үйлдвэрлэгчдээс шууд авч байгаа учраас маш хямд өртгөөр босч байгаа юм байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ