“Чарли ба Шоколадны үйлдвэр” киноны өмнөх ангийг гаргана

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-20 15:39:50

НЬЮ-ЙОРК. /Deadline/. Америкийн “Warner Bros” киностуди шоколадны үйлдвэрийн эзэн Вилли Вонкагийн тухай өгүүлэх “Вонка” киног 2023 оны 3 дугаар сарын 17-нд гаргана.


Тус кино нь Их Британийн зохиолч Роальд Далийн “Чарли ба Шоколадный үйдвэр” бүтээлийн өмнөх үйл явдлуудыг өгүүлэх аж.


Шинэ бүтээл дээр Харри Поттерын тухай цуврал киноны продюсороор ажилласан Дэвид Хейман, “Паддингтоны адал явдал” киноны зураг авалтыг хийсэн найруулагч Пол Кинг нар ажиллахаар болжээ.


Их Британид коронавирусний цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтууд цуцлагдахаас нааш кино зураг авалт эхлэхгүй аж. 

Холбоотой мэдээ