Улсдаа хамгийн олон малтай сумаар тав дахь удаагаа шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-01-17 12:35:55

Хэнтий /МОНЦАМЭ/ Өмнөдэлгэр сум жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 627,435 мал тоолуулж, Монгол Улсад хамгийн олон малтай сумаар таван жил дараалан шалгарчээ.

Үүнээс 2020 онд тэмээ 100, адуу 32168, үхэр 43171, хонь 307710, ямаа 244286 тоо толгойг тоолуулсан аж. Тус сум 1921 өрх, 5973 хүн амтай, үүнээс 1355 нь малчин юм.

 

Сумын нийт нутгаар цасан бүрхүүлтэй, цасны зузаан 5-9 см хүртэл, хунгартаа 20 см байгаа бөгөөд 88 мал зүй бусаар хорогджээ. Отроор гурван аймгийн 1486 мал ирж оторлож байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн намар малчид хадлан тэжээлээ сайтар бэлтгэсэн байна. Тухайлбал малчид 20900 тн хадлан бэлтгэсэн бол сумын аюулгүйн нөөцөд 148 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэжээ. 

Холбоотой мэдээ