"Улсын аварга малчин"-д есөн хүнийг тодорхойллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-14 11:49:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Улсын аварга малчин, саальчин, тариаланч”-д нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Аймгийн ХХААГ-т сумдаас ирүүлсэн материалтай танилцаж, “Улсын аварга малчин”-д ес, “Улсын хошой аварга малчин”-д нэг, “Улсын аварга саальчин”-д нэг, “Улсын аварга тариаланч”-д хоёр хүнийг тус тус тодорхойлохоор шийдэрлэв. Нэр дэвшигчдийн материалыг ХХААХҮЯ-нд хүргүүлэх бөгөөд Засгийн газрын хуралдаанаар тодруулан батална.

 

Мал сүргээ чанаржуулан ашиг шимийг нэмэгдүүлсэн, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн, татвар даатгалаа төлсөн, худаг ус гаргасан, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн гээд олон үзүүлэлтээр аварга малчин, саальчин, тариаланчдыг тодруулдаг байна.

Холбоотой мэдээ