ОУХМ Б.Цэвээндаш Дархан хотын “Хүндэт иргэн” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-04 17:13:44

Монгол Улсаас анх удаа Дэлхийн ноён оргил Эверестэд Непал болон Түвдийн талаас авирсан анхны уулчин ШШГЕГ-ын уулчин, хошууч ОУХМ Б.Цэвээндаш Дархан хотын “Хүндэт иргэн” болов.

Тэрээр Эвэрестийг оргил руу авирах нийт гурван удаагийн оролдлого хийж хоёр дахь удаагаа тус оргилд гарсан. Б.Цэвээндашийг Эверестийг зорихын өмнө аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат хүлээн авч уулзаад Дархан-Уул аймгийн тугийг хүндэтгэлтэйгээр гардуулж өгсөн юм. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 21-ний 6.25 цагт Эверестийн 8848 метрийн оргилд гарч Монгол улсынхаа болон Дархан хотынхоо тугийг мандуулж анх удаагаа хөтөч буюу туслахгүй гарсан анхны уулчин болсон байна.

Дархан-Уул аймгийн унаган иргэн, уулын спортын “Олон улсын хэмжээний мастер” Базархандын Цэвээндаш нь Эверистийн 8848 метр ноён оргилд хоёр талаас нь гарсан анхны Монгол хүнээр тодорч улс, аймаг орон нутгийнхаа нэрийг дэлхий дахинаа дуурсгаж спортын өндөр амжилт гаргасан тул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр түүнийг Дархан хотын “Хүндэт иргэн” цол, тэмдэгээр шагналаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ