ӨНӨӨДӨР: Ховор хуучны автомашины үзэсгэлэнг нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман энэ сарын 17-19-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
8:00 цагт: Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний
100 жилийн ойн баярын хурал болно.
8:00 цагт: Автотээврийн салбарын 100 жилийн ойд
зориулсан ховор хуучны автомашинуудын үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно.
Холбогдох утас: 91113191
11:00 цагт: ОБЕГ-аас баяр наадмын өдрүүдийн гол, ус, ой
хээрийн түймрийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.
Холбогдох утас: 86150069
-Өндөр
гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан “Монгол дархан:
Өв, урлахуй” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 7 дугаар
сарын 20-ныг хүртэл гарч байна.
-“Өндөр
гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит
Дүрслэх урлагийн музейд энэ сарын 28-ныг хүртэл гарч байна.
“Монгол
авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 29-нийг
дуустал олон нийтийн хүртээл болно.
Орон
нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.