Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийг баярлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-03 11:33:22

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа явуулдаг ААН-үүд болон иргэдийн зүгээс цэцэрлэгт хамрагдаж чадаагүй сумынхаа 90 гаруй хүүхдүүдэд баярын бэлэг өгч баяр дээр нь баяр нэмсэн байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ИТХ, ЗДТГ-аас сумын Соёлын төвтэйгээ хамтран тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ өдөр тус сумын олон хүүхэд төрүүлж өсгөсөн 14 ээжүүд алдарт эхийн 1, 2 дугаар одонгоор энгэрээ мялаасан байна. Мөн сумын ''Шилдэг 8 гэр бүл''-ийг “Олон жил хамт амьдарсан гэр бүл”, “Олон хүүхэдтэй гэр бүл”, “Хөдөлмөрч гэр бүл”, “Шилдэг залуу гэр бүл”, “Хүмүүнлэг гэр бүл”, “Авъяаслаг гэр бүл”, “Оюунлаг гэр бүл”, “Бүтээлч гэр бүл” гэсэн номинациар шалгаруулан шагнаж урамшуулжээ. Түүнчлэн баярын өдрөөр хүүхдүүдийн дунд дугуйн уралдаан, бөхийн барилдаан, бяцхан мисс зэрэг олон сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулж хүүхэд, эцэг, эх, гэр бүлүүдийг баярлуулсан байна. 

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ