Коронавирусний шинэ хувилбар эдийн засгийн сэргэлтийг удаашруулна гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-05 14:40:34

МОСКВА. /TASS/. Зарим улс оронд хязгаарлалтын шинэ арга хэмжээ авахад хүргэсэн коронавирусний шинэ хувилбар эдийн засгийг сэргээх үйл явцыг удаашруулж магадгүй байна.


Энэ тухай Саудын Арабын Эрчим хүчний сайд, хунтайж Абдель Азиз бен Сальман Аль Сауд мэдэгджээ.


“Олон улс оронд хувьссан вирусээр халдварласан тохиолдол нэмэгдэж, дахин хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч байгаа нь эдийн засгийн сэргэлтийн үйл явцад нөлөөлөх нь гарцаагүй” хэмээн тэрбээр хэлсэн байна. 


Коронавирусний вакцин гарган авсан нь дэлхийн эдийн засгийг сэргээх, газрын тосны эрэлтийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйлсүүдийн нэг гэдгийг мөн цохон тэмдэглэжээ. Түүнчлэн ОПЕК+ буюу ОПЕК-ийн гишүүн ба гишүүн бус орнууд дэлхийн газрын тосны зах зээлийг сэргээх үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгийг Саудын Арабын Эрчим хүчний сайд онцлов.  

Холбоотой мэдээ