Богд суманд замын хөдөлгөөний хуулийг сурталчлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг Богд суманд сурталчиллаа. Цагдаагийн байгууллагын түүхт 95, Замын цагдаагийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, “ЦОГТЦУГ” авто сургуультай хамтран Богд сумын иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилах арга хэмжээг зохион байгуулсан юм.
Энэ үеэр жолооч нарын дунд “А”, “В” ангиллын “Уран жолоодлого”-ын тэмцээнийг явуулсан бөгөөд “А” ангилалын төрөлд 11, “В” ангилалын төрөлд 20 жолооч оролцож, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоодлогын чадвараараа өрсөлдсөн байна.
Тэмцээний “А” ангиллын тэргүүн байрт Б.Баасанхүү, дэд байрт Д.Цэвээнсүрэн, гутгаар байрт Д.Баттуул, “В” ангиллын төрөлд тэргүүн байрт П.Уламбаяр, дэд байрт Б.Баасанхүү, гутгаар байрт Г.Түмэннаст нар тус тус шалгарчээ. Тэмцээнд оролцсон бүх хүмүүст “Цогтцуг” ХХК-иас гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулсан ба аймгийн “Соёмбо” телевизтэй хамтран иргэд, жолооч нарт зориулсан “Иргэн таны төлөө” нэвтрүүлгийг бэлтгэсэн байна.
Өвөрхангай Б.Батчимэг