Бүх нийтийн гүйлтийн уралдаанд 50 гаруй иргэн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-03 07:12:55

“Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо Бүх нийтийн гүйлтийн тэмцээн боллоо.

Тэмцээнд 50 гаруй тамирчин сайн дураар оролцож, эрэгтэй, эмэгтэй төрлөөр өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадууд гэсэн гурван насны ангилалд хурд сорин, тамхи татахаас татгалзаж байгаагаа илэрхийлжээ.

Тэмцээнийг аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулж, эхний гурван байр эзлэсэн тамичрдад медаль, мөнгөн шагнал гардууллаа.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 5 сарын 31-ийг “Дэлхийн тамхигүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ