Нийслэлд 634 автобус үйлчилгээнд гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 97 чиглэлд 634 автобус, 10 аж ахуй нэгжийн 421 такси үйлчилгээнд гарсан байна.
Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 634 автобус, 61 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 54 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 9189 удаа уншуулсан талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Нийтийн тээврийн автобусаар 08:00-10:00 цагийн хооронд 12831 зорчигч үйлчлүүлжээ.