Хүүхдүүд “Pfizer” компанид зул сарын захидал бичжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /CNN/. Жил бүрийн зул сарын баяраар дэлхийн олон орны хүүхдүүд Санта Клауст захидал бичдэг бол энэ жил зарим хүүхэд захидлаа “Pfizer” эмийн компанид хаяглан илгээжээ. Тэд хүслийн жагсаалтынхаа тэргүүн эгнээнд коронавирусний вакциныг бичсэн байна.
“Хүндэт “Pfizer”. Та бүхнийг коронавирусний шинэ
вакцин бүтээснийг би дуулсан. Та бүхэн вакцинаасаа Хойд туйл дахь Санта болон
түүний туслахуудад илгээж өгөөч. Бид зул сарын баярыг аварч, бүх хүүхдийг
баярлуулмаар байна” гэж нэгэн хүүхэд бичжээ.
Мөн өөр
нэгэн хүүхэд, “Зул сараар бүх хүнд коронавирусний вакцин түгээхийг хүсэж байна”
хэмээн захидалдаа бичжээ. Эдгээр захидалд “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла дараах хариуг
өгсөн байна.
“Захидал
илгээсэн Финн, Каллум нарт, та хоёр маш сайхан, нинжин сэтгэлтэй хүүхдүүд юм. Бид
дэлхий нийтэд итгэл найдвар төрүүлэхийн төлөө чадах бүхнээ хийж байгаа гэдгийг
та хоёрт дуулгая. Мөн бид Санта болон түүний туслахуудад ч гэсэн анхаарал тавих
болно” гэж А.Бурла бичжээ.
"Сайхан
сэтгэлтэй, итгэл найдвараар дүүрэн хүүхдүүдийн илгээсэн захидлууд бидний өдөр
тутамдаа хийдэг ажил ямар үнэ цэнтэй болохыг сануулдаг. Өвчтөнүүдийн амь насыг
авран хамгаалах зорилгодоо бид урьд хожид байгаагүйгээр шуурхай хүрэх
шаардлагатай байна” гэж тэрбээр “Linkedin” хуудсандаа нийтэлсэн байна.