Малайзад согтууруулах ундаа хэрэглэж болох насны доод хязгаарыг нэмэгдүүлж тогтоолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-06-02 10:10:34

КУАЛА-ЛУМПУР. /Prensa Latina/. Ирэх оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн зөвхөн 21-ээс дээш насны хүмүүс согтууруулах ундаа худалдаж авч, хэрэглэж болно гэж Малайзын Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.

Тус улсын Эрүүл мэндийн сайд С.Субраманиамын хэлснээр "Малайзад бүтээгдэхүүнээ борлуулж буй үйлдвэрлэгчид согтууруулах ундааны эрүүл мэндэд учруулах хор уршгийн талаар бүтээгдэхүүний шошгон дээр заавал бичсэн байх ёстой" аж.

Насанд хүрээгүй хүүхдүүд согтууруулах ундаа хэрэглэж байгаа болон согтууруулах ундаанаас үүдэлтэй хүчирхийллийг таслан зогсоохын тулд согтууруулах ундаа хэрэглэж болох насны доод хязгаар 18 байсныг 21 болгох гэж байгаа ажээ.

Энэ арга хэмжээ нь согтууруулах ундааны хэрэглээг багасгахад чиглэсэн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын стратегийн бодлогын нэг хэсэг гэж сайд нэмж хэлсэн байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ