Зорилтот бүлгийн хүүхдүүдийг баярлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-01 00:57:29

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас жил бүрийн Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулдаг “Халамж” нэгдсэн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд сумын 8 багийн зорилтот бүлгийн 300 хүүхдийг хамруулсан байна. Арга хэмжээний үеэр Улсын тэргүүний 3, 4-р цэцэрлэгийн багачууд, Улсын тэргүүний 2, 4-р сургуулийн авьяаслаг сурагчид хүрэлцэн ирж үе тэнгийнхэндээ мэндчилгээ дэвшүүлж, ая дуугаа өргөлөө. Тус арга хэмжээнд оролцож байгаа зорилтот бүлгийн хүүхдүүдэд “Алтантариа”” ХХК, “Шинэ Бадрах” ХХК, “Ундрах тум” ХХК, “Есөн-Эрдэнэ” ХХК, “Ах трейд” ХХК, Эмийн сангуудын холбоо, Үсчдийн холбоо, Халуун усны газрууд, “Миний Монгол” энтертайнмент, 1-р багийн “Тахиан” ферм, “Тамир” дэлгүүр, 2-р багийн “Ах трэйд”, “Сэлэнгэ Өсөх” ХХК, “Мон-Апи” ХХК, “Буянт рашаан” эмийн сан, “Ээмда” ХХК, иргэн А.Энхтайван, 3-р багийн “ИХО” ресторан, иргэн Д.Золбаяр, "Сэлэнгэ Оюу” ХХК, “Халиун-Уул” ХХК, “Шонхор” маркет, “Сутай” дэлгүүр, “Орхон” дэлгүүр, “Цүнхэг” дэлгүүр, “Бөмбөөлэй” дэлгүүр, “Ургац дэлгүүр”, “Тавин” дэлгүүр, 7-р багийн “ТНТ” ресторан, иргэн Монхор, “Таны дэлгүүр”, “Замбаалай” дэлгүүр, “Цэцэг” дэлгүүр, “Аривжих” дэлгүүр, “Редхилл Монголия” ХХК, “Таван хан уул” ХХК, “Виду” ХХК, “Автопрограмм” ХХК, “Номин буудал”, “Сутай” хайрхан ХХК, “Буян Учрал” хоршоо, Бетон эдлэл үйлдвэрлэгч М.Энхбаяр зэрэг байгууллага аж ахуйн нэгж, хувь хүмүүс баяр баясал бэлэглэлээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ