Тамхинаас болж жилд 60 мянган испани хүн хорвоог орхиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-05-31 09:35:21

МАДРИД. /Xinhua/. Тамхидалтын уршгаар Испанид жилд 60  мянга орчим хүн, тэдний дотор тамхи татдаггүй боловч хажуудах хүнийхээ татаж буй тамхины утаанд өртдөг дам тамхичин болох 1500-3000 хүн амиа алддаг болохыг судалгаа харууллаа.

Архи, архидалт ба бусад төрлийн донтолтыг судалдаг Испанийн Шинжлэх ухааны нийгэмлэг жил бүрийн тавдугаар сарын 31-нд болдог “Дэлхийн тамхигүй өдөр”-ийн өмнөхөн уг судалгааг нийтэлжээ.

Судалгаанаас үзвэл, испаничуудын 23.9 хувь нь тамхи татдаг бөгөөд тус улс тамхичдынхаа тоогоор Европ тивд есдүгээрт жагсч байна.

Тамхи бол урьдчилан сэргийлэх боломжтой боловч хүмүүсийг үхэлд хүргэж буй гол хүчин зүйлүүдийн нэг юм.

Испанийн Хорт хавдар судлалын холбооны судалгаагаар, хорт хавдрын тохиолдлуудын 16-40 хувь нь тамхитай холбоотой байдаг ажээ.

Г.Доржханд

 

 

 

 

 

Холбоотой мэдээ