Жо Байден америкчуудаас 100 хоног амны хаалт зүүхийг хүснэ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-12-04 15:35:13

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден коронавирусний тархалтыг хязгаарлах зорилгоор тангараг өргөсөн эхний өдрөө америкчуудаас 100 хоног амны хаалт зүүхийг хүснэ гэж CNN телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


Тэрбээр мөн АНУ-ын засгийн газрын харьяа бүх байгууллагууд дотор амны хаалт заавал зүүх захирамж гаргахаа амласан байна. "Ажлаа авсан эхний өдрөө л би америкчуудаас 100 хоногийг амны хаалт зүүж өнгөрүүлэхийг хүснэ. Ердөө 100 хоног, энэ бүхэн үүрд үргэлжлэхгүй шүү дээ. Хүмүүс хэрэв миний хүсэлтийг хэрэгжүүлбэл “Covid-19”-ийн тохиолдол мэдэгдэхүйц буурна гэж бодож байна. Амны хаалтыг вакцинжуулалттай хослуулсан тохиолдолд бид статистикийг эрс бууруулах боломжтой” гэж тэрбээр хэлжээ.


Коронавируст халдварт хамгийн их нэрвэгдсэн улс бол АНУ юм. Тус улсад 14 сая тохиолдол бүртгэгдэж, 275 мянган хүн нас баржээ. Цар тахал дэгдсэнээс хойш Америкийн эмнэлгүүдэд “Covid-19”-ийн халдвартай өвчтөнүүдийн тоо анх удаа 100 мянга давсан байна.


Холбоотой мэдээ