Испани “Janssen”, “Moderna”, “CureVac” компаниудын вакцинаас худалдан авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-02 16:10:56

МАДРИД. /TASS/. Испанийн Засгийн газар “Janssen, Moderna болон CureVac” компаниудын коронавирусний вакцинуудыг худалдан авахыг зөвшөөрчээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.


“Сайд нарын зөвлөл “COVID-19”-н вакциныг худалдан авах тухай Европын Комиссын шийдвэрийг хүлээн авсан. “Janssen” болон Европын Комиссын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Испани 20.8 сая тун вакцин авч, ирэх ондоо багтаан тараахаар төлөвлөж байна. Харин “Moderna” компаниас 8.3 сая тун вакцин Испанид хүрэх ёстой бол “CureVac” компаниас 23.4 сая вакциныг хүлээн авна” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Өмнө нь Испанийн Засгийн газар “Pfizer”, “BioNTech” компаниудын коронавирусний вакцинаас 20 сая тунг худалдан авахыг зөвшөөрсөн юм. Вакцинжуулалтын хөтөлбөрийг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ гэж Испанийн Ерөнхий сайд Педро Санчес мэдэгджээ. Ирэх оны эхний хагас жилийн дотор иргэдийн дийлэнх нь вакцин хийлгэх боломжтой болно гэж Педро Санчес үзэж байна.

Холбоотой мэдээ