Тарваганы түүхий эд эрхтэн идсэний улмаас тахал тусч нас баржээ

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-09-28 15:08:43

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай 103-т 9 сарын 25-ы өдөр өндөр халуурсан шинж тэмдэгтэй ирсэн өвчтөн эмнэлэгийн анхан шатны тусламж авсан боловч удалгүй нас баржээ. Улаанбаатар хотын харьяат энэ иргэн цахилгаан барааны наймаа хийж явсан бөгөөд тарваганы түүхий эд эрхтэнийг биенд сайн хэмээн идэж ходоод гэдэсний замаар халдвар дамжиж цусанд орж өвчин хүндэрсэн гэнэ.

Одоогийн байдлаар өвчтөнд анхан шатны тусламж үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагын ажилчид, хамт явсан 4 хүн болон нэгдүгээр хавьтлын нийт  26 хүнийг Нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт тусгаарлаад байна.

Тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг дарга нийтийг хамарсан арга хэмжээг зогсоох захирамж гаргаж, мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтыг тогтмол хийж байна.  Мөн иргэд өөрсдийн худалдан авсан тарвагаа ил задгай хаях, шинжилгээнд оруулах зэрэг тохиолдолууд гарч Зооноз судлалын төвийн хамт олон ачаалал ихтэй ажиллаж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Зооноз судлалын төвийн их эмч Д.Эрдэнэчимэг мэдээллээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд