Дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд Япон 810 сая доллар гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-09-28 15:06:01

ТОКИО. /TASS/. Сири, Иракийн дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд Япон 810 сая орчим доллар гаргахаар болсон тухай тус улсын олон нийтийн “NHK” телевиз мэдээлжээ.

Японы телевизийн сувгийн мэдээлснээр, тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотод болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр үг хэлэхдээ энэ тухай мэдэгдэнэ. Харин бусад орноос дүрвэгсэд хүлээж авах нөхцөлөө Токио зөөлрүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн онд Япон ердөө 11 хүн хүлээж авчээ.

Сирийн хөрш зэргэлдээ орнууд дахь дүрвэгсдийн хуаранд 4 сая долларын буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэрийг Японы Засгийн газар гаргасныг тус улсын Гадаад хэргийн сайд өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд