Чингисийн талбайн баруун талын замыг хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-27 14:06:07

“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш буюу энэ сарын 27-нд Чингисийн талбайд болно.

Уг ажиллагаатай холбогдуулан 27-ны өдөр 11.00-14.00, 21.00-23.00 цагт Чингисийн талбайн баруун талын замыг хаах болсон талаар НЗДТГ-аас мэдээлэв.

Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газар, Спортын ордны урд зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ