В.Путин: Уулын Карабахын статус хожим тодорхой болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-18 10:21:20

НОВО-ОГАРЕВО. /TASS/. Уулын Карабахын статусыг цаашид тодорхойлох бөгөөд одоохондоо статус квог нь хэвээр үлдээнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.  


“Уулын Карабахын статусыг эцэслэн тодорхойлоогүй бөгөөд бид одоогийн статус-квог хадгалан авч үлдэхээр тохиролцсон. Энэ асуудлыг бид ирээдүйд шийдвэрлэх болно” хэмээн В.Путин Уулын Карабахын нөхцөл байдалтай холбогдуулан тайлбар өгөх үеэрээ мэдэгдэв.


Армени, Азербайжаны харилцаа хийгээд ард иргэд хоорондынх нь харилцаа ахуйн түвшинд тэр дундаа сөргөлдөөний бүсэд хэвийн болж сэргэж, хэвийн амьдралдаа эргэн орох нөхцөл бүрдсэнээр Уулын Карабахын статусыг тодорхойлох нөхцөл бий болно гэж В.Путин үзэж байна. 

Холбоотой мэдээ