Тавдугаар сарын 26-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтарсан Нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг дүүргийн ЗДТГ-т зохион байгуулна.
09.00 цагт "Туушин" Зочид буудлын "Сүлд" танхимд “Хэрэглээний статистик: Сургалт, судалгаа ба бизнесийн инноваци” олон улсын хурал болно.
09.30 цагт Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно.
10.00 цагт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд аялал жуулчлалын тур оператор байгууллагуудад доктор Д.Гансүх /Ph.D/ “Торгоны замын аялал жуулчлал ба Монгол улс” сэдвээр илтгэл тавина.
10.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан төр засгийн амралт үйлчилгээний "Элит" төвд болно.
12.00 цагт “МОНЦАМЭ” агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил, дагалдах хурлууд түүний зохион байгуулалтын асуудлаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, орлогч дарга Л.Оргил, Б.Баясгалан нар мэдээлэл хийнэ.
14.00 цагт “Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо” хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болно.
14:00 цагт Соёлын төв өргөө "Б" байрны 3 давхарт ШУА-ийн ээлжит их чуулган хуралдаж, "Монгол улсын хөгжлийн шинжлэх ухаанд суурилсан номлол"-ыг хэлэлцэж батална.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт Үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж гадаадад ажиллаж амьдарч сурч байгаа монголчуудыг 2016 онд сонгууль өгөх боломжгүй болгосон талаар гадаадад төгсөгчид мэдээлэл хийнэ.
11.30 цагт Нийслэлийн сонгуулийн хороог шүүхэд өгөх асуудлаар Монголын Консерватив намаас мэдээлэл хийнэ.
12.30 цагт Дотоодын үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тендерт хэрхэн худалдаж авч байгаа талаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо мэдээлэл хийнэ.
12.00 цагт Монголын бартаат замын авто спортын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг Монголын тамирчдийн ээлжит уралдаан болох талаар мэдээлэл хийнэ.
"Монгол Ньюс" Мэдээллийн төвд
11.00 цагт НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газраас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах “Улаанбаатар марафон-2016” олон улсын гүйлтийн тэмцээний арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Иргэн М.Болорцэцэг шүүгчийн хууль бус үйлдлийг эсэргүүцсэн тэмцлээ эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан “Монгол сүүний нэг өдөр”-ийг тэмдэглэх талаар Монголын сүүний нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.