Хаягдал тосоор саван үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-04 09:24:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг “Сэлэнгэ катеринг” компани хаягдал тосоор саван үйлдвэрлэж байна.

“Сэлэнгэ катеринг”-аас хоногт 1,2 кг, жилд 400 орчим кг өөхөн тосны хаягдал хуримтлагддаг бөгөөд үүгээр саван үйлдвэрлэн нэмэлт орлого олж, катерингийн цаашдын тогтвортой үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болжээ. Нийслэлийн статистикийн газрын мэдээгээр эдийн савангийн дундаж үнэ 720 төгрөг байгаа бол “Сэлэнгэ катеринг”-ийн саван 580 төгрөгийн үнэлгээтэй байна.  

Холбоотой мэдээ